“Тавантолгой” ХК-ийн үнэт цаас 2.86 хувиар өсчээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 24 компанийн 17115 ширхэг хувьцаа арилжагджээ. Энэ өдөр нийт 63 хэлцэл хийгдсэн бөгөөд 16 сая 584 мянга 422 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна.

1

ТОП-20 индекс 16577.12 нэгж болж пүрэв гарагийнхаас 53.49 нэгж буюу 0.32 хувиар буурчээ. Энэ өдөр “Эрдэнэт хүнс” ХК 15 хувь, “Авто импекс” ХК 5.31, “Тавантолгой” ХК 2.86 хувь, “УБ-БҮК” ХК 0.10 хувиар үнэт цаасны ханш нь тус тус өссөн байна. Харин “Арилжаа импекс” ХК 14.95 хувь, “Их барилга” ХК 9.23 хувь, “Улсын их дэлгүүр” ХК 4.23, “Багануур” ХК хувь 2.90, “Талх чихэр” ХК-ийнх 2.74 хувиар тус тус үнэт цаасны ханш нь буурсан үзүүлэлттэй гарчээ.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ла луна:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-10