Шинээр 902.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

img

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш энэ сарын 7-ны өдрийн байдлаар өмнө нь өндөр хүүтэй орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс арилжааны банкуудад 844.9 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт иржээ. Банкууд үүнээс 17238 зээлдэгчийн нийт 487.5 тэрбум төгрөгийн буюу ирсэн хүсэлтээс 50 гаруй хувийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн байна.

1

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 927.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирсэн аж. Үүний 15984 иргэний хүсэлтийн дагуу 902.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ла луна:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-10
zochin:
ene ih mungiig barigiin companuud avaad dollor bolgood gadnaas buh zuilee hudaldaj avdag uchiraas dolloriinhansh usuud baidag baihgui uu daa
2014-03-09
zochin:
ene ih mungiig barigiin companuud avaad dollor bolgood gadnaas buh zuilee hudaldaj avdag uchiraas dolloriinhansh usuud baidag baihgui uu daa
2014-03-09