“55” караокены тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсчээ

img

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “55” караоке Захиргааны хариуцлагын тухай хуулийг удаа дараа зөрчсөн тул Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга хэмжээ авсан аж. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр “Үйлс болд” ХХК-ний “55” караокены захирал Б.Энхтулгыг долоо хоног баривчилж, зөрчлөө арилгахыг даалгасан ч одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа аж.

 йы

Тиймээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Батбаяр дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг “Үйлс болд” ХХК-ний “55” караокены архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй хаягаар нь дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авах Засаг даргадаа хүргүүлжээ.

 ы

Тус дүүрэг цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож ажиллахаа мэдэгдэж байна.

 ы

Э.Насан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter karaoke ch yahac.harin stella gej unen davarsan gaxar bnaa.tsagdaa bol yaj ch chadahgui bgaa yumdaa.temuujun saidiin heden bor tsagdaa l diileheesee ungursun yum bn lee.ih l tom artai yum bn lee.
2014-03-10
zochin:
karaoked reklamnii tulburuu tulsun duuchdiin duug taviad baihad duuchid uur haana reklamduulah gej mungu tuluhuu medehuu
2014-03-09
zochin:
zohiogchiin zuvshuurul gej baihaar uursdiinhuu duu hooloig reklamduulj nniited hurteel bolgoj taniulsan karaoknuudda bayr hurgej mungu tuluh heregtei baihaa. zarim duuchdiig hen ch tanihgui baigaad karaoked duug ni duulj baigaad ter duuchniig medeh huseltei boldog shudee
2014-03-09
mongold:
mongold iim zurchtei baariig haaj chaddag hun baidag um baihdaa
2014-03-09
zohiogch:
zohiogchiin zuvshuurulgui bueetl ashiglaj orlogo olohoo boli ene bol tom hulgai
2014-03-09
zohiogch:
sain baina. ene karaokenuud bugd huuli zurchij baigaa. zohiogchiin zuvshuurulgui buteeliig ni ashiglaj orlogo oldog bugded ni sanuulga ugch uil ajillagaag haah arga hemjee avch ugnu u
2014-03-09