Сураггүй болсон онгоц барьцаалагдсан уу
Малайзаас Бээжингийн чиглэлд явж байсан “МН370” онгоц 239 зорчигчтой алга болоод 24 цаг болж байна. Онгоц сураггүй болсон гэх мэдээллийн дараа зорчигчдын гэр бүлийнхэн Бээжингийн нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүсгэж, Малайзын тээврийн сайдыг мэдэгдэл хийхийг шаардсаар байгаа юм. Хэдхэн цагийн өмнө Малайзын тээврийн сайдын орлогч “Онгоц осолдоогүй барьцаалагдсан байх магадлалтай” гэж мэдэгджээ. Тэрбээр “Онгоцны зорчигчдын жагсаалтад учир битүүлэг хоёр иргэн байгаа болохыг тус улсын холбогдох албанаас мэдээлсэн. Тодруулбал, дээрх хоёр зорчигчийн тухайд Итали, Австралийн хоёр иргэний хулгайд алдагдсан паспортоор тус онгоцонд суусан нь тогтоогдсон” гэжээ.
1
Түүнчлэн тэрбээр “Энэ тухай Малайзад паспортоо алдсан Италийн иргэн Луиги Маралдигийн аав Бээжингийн албаныханд мэдээлсэн. Тэрбээр “Миний хүү өнгөрсөн 6-нд гадаад паспортоо алдсан” гэж хэлсэн. Харин Австралийн иргэний тухайд Австралийн гадаад явдлын яамны албаны хүний мэдээлснээр, тус улсын иргэн 2012 онд Тайландад паспортаа гээсэн учир сураггүй болсон онгоцонд суугаагүй гэж мэдэгдсэн. Мөн “МН370” онгоцыг олохын тулд Малайз болон Вьетнам, Хятадын агаарын хүчнийхэн хамтарч хайх ажиллагааг эхлүүлсэн” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ