“Алтаргана” наадам долдугаар сард болно

img

Буриад зоны “Алтаргана” их наадмыг зохион байгуулах үндэсний хороо Хэнтий аймгийн Дадал суманд хуралдаж, наадмыг долдугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

өб

1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар шатны төвлөрсөн арга хэмжээ нь Хэнтий аймгийн Дадал суманд болно. ы Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион явуулахаар “Алтаргана” наадмыг зохион байгуулах үндэсний хороо бэлтгэж байна. ы Тус хорооны даргаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ажиллаж байна. Одоогийн байдлаар тус наадамд зориулж Дадал сум орон нутгийн хөгжлийн санд 300 гаруй сая төгрөг, аймаг 50 сая төгрөгийг төсөвтөө батлаад байгаа ч сумаас гаргасан төсвөөр 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ажээ. ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yuun nair naadam bee.bas l neg deedsuudiin mungu tusuvluj gargaj ideh arga shdee,boliocheee.tertee tergui ard tumen haymarch hetsuu baigaag ene deed tur zasag oilgohnuu gui yu.chadahgui bol chaddag humuus ni ulsaa udirdmaar baina
2014-03-10
temee:
ter aimgiin hurliin darga purebjab gej yamar chy bolobsrol baihgui neg sonin nuhur yu meddeg gej zuruud baigaa yum be
2014-03-10
иргэн:
цаг хугацааг нь цэцэрхэж байж тулгаад халтуурдсан ажил хийдэг монголчууд. олны өмнө нүдний булай болгох байх. очихгүй ээ
2014-03-10
naran:
yun chingis hotod hiih be....buuun har shoroon dotor...dadaldaa l bolbol saihan bh duu. yadj l baigalitai...orchin chuhal sh deee
2014-03-09
naran:
manaihan tsag hugatsaa barij tulubluguutui ajillana gj ugui yum,,,ene ih ajiliig yaj 4hun sard amjihbee,,,teneg yum bodolgogui yum...
2014-03-09