“Өлсгөлөнг тэглэх" асуудлаар чуулна

img

Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү бага хурлаар далайд гарцгүй, Ази тивийн 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамдын сайд нар болон өндөр түвшний албан хаагчид цугларч бүс нутгийн хэмжээнд өлсгөлөнг багасгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

5

Ази, Номхон далайн бүс нутагт өлсгөлөнг багасгах шат дараатай алхамуудыг амжилттай зохиож буй бөгөөд 2015 он гэхэд өлсгөлөнгийн тал хувийг арилгах Мянганы Хөгжлийн Зорилт хангалттай  хэрэгжиж байгаа хэдий ч тус бүсэд өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн нийт хүн амын 60 гаруй хувь амьдарсан хэвээр байна. Энэ нь сая сая хүүхэд өлөн зэлмүүн амьдарч байгааг харуулж буй тоо юм.

 

Бага хурал нь дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд тулгамдаж буй болон цаашдын тогтвортой хөгжлийн асуудлаар хэд хэдэн чухал сэдвийг авч хэлэлцэнэ.

Мөн Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал,  Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэх зорилгын биелэлтийн үйл явц,  Өлсгөлөнг Тэглэх Уриалга, 2025 онд өлсгөлөнг бүрмөсөн арилгах НҮБ-ын кампанит ажил зэрэг асуудалд голчлон анхаарах юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ла луна:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-10