Э.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ
ОХУ-ын харьяа Бүгд найрамдах Саха улсын нийслэл Якутск хотноо Олимп, Дэлхийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээний 74 кг-ын жингийн ангилалд барилдсан “Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх Энхтөрийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Түүний жингийн алтан медалийг ОХУ-ын тамирчин Якубали Шихджамалов хүртсэн бол тус улсын бөх Омар Нажмудинов мөнгөн медалийн эзэн болсон. Харин Ираны бөх Камран Гасимпур, манай тамирчинтай хамт хүрэл медалийн тавцанд зогссон байна.
Уг тэмцээнд 12 орны тамирчин оролцсон байна. Манай бөхчүүдийн хувьд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлсэн тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ