Нэг зорчигчийн утас түр холбогджээ
Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоц 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүнтэй холбоо тасраад 48 цаг болж байна. Малайзын нийслэлээс Бээжин хүрэх ёстой онгоцыг хайх гурван улсын хамтарсан ажлын хэсэг ажиллагаагаа эхлүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Бээжингийн олон улсын нисэх буудалд байрлаж буй зорчигчдын ар гэрийнхэн онгоцтой хамт сураг тасарсан төрөл төрөгсдийнхөө гар утас руу тасралтгүй залгаж холбоо барихаар оролдсоор байгаа аж.
Сураггүй болсон онгоцонд зорчиж буй нэг хятад зорчигчийн гар утас холбогдсон учир Малайзын албаныхан дохиог нь ашиглан байршлыг нь тогтоохоор ажиллаж байгаа тухай “Синьхуа” агентлагт мэдээлжээ. “CCTV” телевизийн мэдээлснээр, “Нэг зорчигчийн гар утас 5 секунд хэртэй асаалттай байсан ч хэсэг хугацааны дараа тасарсан. Гурван улсын аврах багийг удирдаж буй Капула Инаорийн хэлж буйгаар “Онгоцын байршилыг тогтооход хангалтгүй хугацаа” гэсэн ч бидний итгэл найдвар нэмэгдэж байна” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ