“Дэлхийн цом”-д оролцох эмэгтэй баг эх орноосоо мордлоо
Энэ сарын 15, 16 буюу ирэх амралтын өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотноо эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн зохион байгуулагдана.
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эмэгтэй баг өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д АНУ, БНХАУ, Украйн, ОХУ, Япон, Канад, Унгар, Монгол гэх найман орны баг тамирчид өрсөлдөнө. Баг тамирчдын нэрсийг хүргэж байна.
.
- Э.Нарангэрэл – 48кг /ОУХМ/
- Э.Сумъяа – 53кг /ОУХМ/
- С.Бямбацэрэн – 55кг /ОУХМ/
- С.Цэрэнчимэд – 58кг /ОУХМ/
- Т.Мөнхтуяа – 60кг /ОУХМ/
- О.Насанбурмаа – 63кг /МУГТ/
- Б.Одончимэг – 67кг /ОУХМ/
- О.Бурмаа – 75кг /МУГТ/
- Б.Алтанхуяг – Багийн дарга /ОРХОН аймгийн ЧБХ-ны ТЭРГҮҮН/
- Б.Батбаяр – Ахлах дасгалжуулагч /ОУХМ/
- Т.Сүхбаатар – Дасгалжуулагч /МУГД/
- М.Саранцацрал – Эмч /Спорт анагаах ухааны албаны эмч/
- Б.Төмөрбаатар – Шүүгч /Олимпийн зэрэглэлийн шүүгч/
- Ц.Сэрээтэр – Шүүгч /Олон улсын шүүгч/
- Д.Дагвадорж - МЧБХ-ны Ерөнхийлөгч
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ