Хойд Солонгост сонгууль болж байна
Хойд Солонгост таван жилд нэг удаа болдог парламентын гишүүдийг батлах сонгууль эхэлсэн талаар Ардын дээд ассамблей мэдэгдсэнийг “ВВС” агентлаг онцоллоо. Тус улсын 687 дүүрэгт зөвхөн нэг намын нэр дэвшигчид өрсөлдөж, сонгогчид “Тийм”, “Үгүй” гэж саналын хуудсан дээр бичсэнийг бөглөх аж.
Нийслэл Пхеньян хотын гудамжинд “Тийм” гэдгийг сонгоно уу гэх уриа лоозон хаа сайгүй байрлуулж, залуу удирдагч Ким Чен Уныг дэмжихийг уриалж, тоглолт зохион байгуулан, саналаа өгсөн иргэдэд гарын бэлэг тараажээ. Энэ удаагийн парламентын сонгууль нь Ким Чен Уныг засгийн эрхэнд гарсанаас хойш анх удаагаа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлогтой болж байгаа гэв.
Ким Чен Ун өнөөдөр 8.22 минутад Пхеньянд байрлах XX хэсэгт саналаа өгсөн тухай “KCNA” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Энэхүү сонгуулийн онцлог нь социализмын бүтээн байгуулалтын чухал үе шатыг авчрах болно” хэмээн мэдэгджээ. Түүний нэр дэвшиж байгаа 111 дүгээр тойргийн сонгогчдын дийлэнх нь цэргийнхэн байдаг юм. Ким Чен Ун 2011 онд эцгийгээ нас барсны дараа анх удаа Ардын Дээд хуралд нэр дэвшиж 100 хувийн саналаар сонгогдсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ