Жуд Лоу: Кэмерон Диаз бол сайхан бүсгүй, гэхдээ миний сонирхол биш

img

Их Британы алдарт жүжигчин HGO” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн сайхан залууг тасралтгүй таван жил тэргүүлж, 2014 оны сайхан залуугаар тодорсон Жуд Лоу сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр авьяаслаг жүжигчин боловч киноноос нь илүү хувийн амьдралыг нь Европын хэвлэлүүд байнга бичдэг аж. “Эр хүний хувьд хараа татам шинж төрхөнд нь ямар ч эрэгтэй атаархмаар гэдэг бөгөөд түүний дэргэд байхдаа эмэгтэйчүүд тайван, ажиггүй байж чаддаггүй” хэмээн хэвлэлүүд байнга бичдэг билээ.  

5

-Олон нийтийн анхаарал хувийн амьдралыг сонирхохоос илүү мэргэжлийн ажил руу минь шилжээсэй гэж боддог уу?

-Бодолгүй яахав. Яваандаа тэгэх байх гэж найдаж л байна. Миний тухай бичсэн зүйлсийг би уншдаггүй л дээ. Хэрэв уншиж байгаа зүйл дээр миний нэр харагдвал хуудсыг хурдхан эргүүлчихдэг. Харин хүүхдүүдээ бол ийм зүйлээс хамгаалахыг хүснэ. Нас нь бага учраас ойлгохгүй зүйлийг мэдэж, дотроо шаналаасай гэж би хүсэхгүй нь мэдээж. Ингэж бичих хатуу харгис, тэгээд ч ямар ашигтай юм бэ. Би тийм нийтийн хүн биш, хүүхдүүд маань ч бас.

5

-Цаг үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байх нь ямар нэгэн зүйлд сургадаг уу?

-Би илүү том хүн болж, ухаалаг, аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээж авдаг болсон. Юу ч тохиолдсон толгойгоо өргөж явахыг сурлаа. Баримтууд гэдэг бол танд захирагдахгүй, нүдээ аниад өнгөрчихөж болох зүйл биш. Алдаа хийжээ гэдгээ хүлээн зөвшөөрч чадах л хэрэгтэй. Нөгөө талаасаа бол цаг үргэлж уучлал гуйж, амьдралаа өнгөрүүлнэ гэдэг бас хэцүү. Алдаагаа гол нь давтахгүй байх л чухал. Миний амьдралд янз бүрийн олон зүйл тохиолдож байсан. Хэрэв би даатгалын ажилтан ч юм уу, хийдэг байсан бол хэн ч амьдралыг минь тоохгүй шүү дээ. Алдаа бол амьдралын нэг салшгүй хэсэг. Би өөрөө хайрлаж явдаг хүмүүсээ их гомдоосноо мэддэг. Энэ мэдрэмж, гэмшлээ тээгээд л амьдарч байна.

5

-Заримдаа таны хувийн амьдрал руу эрээ цээргүй өнгийж байх шиг?

-Шар хэвлэл гэдэг зүйл амьдралыг алж, заримдаа харуусал бэлэглэдэг. Би хэнтэй хамт байгаа, бидний хооронд ямар харилцаа байна гэдгээс бүх юм хамаарна даа. Миний хувийн амьдралд онцгой зүйл юу ч тохиолдохгүй байвал намайг тайван орхичихдог. Одоо бол янз бүрээр бичих нь урьдынх шиг гонсойлгохоо больсон. Хэрэв чи өндөр ууланд гарвал ялааг анзаарахаа больчихно. Гуч хүрээд надад ухаарал ирж, өөртөө ч, бусдад ч юуг ч батлах шаардлагагүй юм гэдгийг ойлгосон. Урьд нь би зүгээр нэг хөвгүүн биш гэдгээ бүх хүнд батлахыг хүсдэг байж. Харин одоо азаар, энэ үе маань ард хоцорч.

6

-“Довтлолт” кинонд та эхнэртээ маш хайртай боловч түүнийгээ мэхэлж байгаа эрэгтэйн дүрд тоглосон. Таны хувийн амьдралд ч бас иймэрхүү нөхцөл байсан байх аа?

-Төсөөтэй зүйлс байсныг би ойлгож байна. Сэди Фрост, бид хоёрын салалт, Сиенна Миллер бид хоёрын салалтыг хэвлэлд хангалттай их бичсэн. Тэглээ ч гэсэн маш том ялгаа бий л дээ. Кинонд бол би зөвхөн тоглоод өнгөрдөг. Харин амьдралыг бол биеэрээ туулдаг. Яг үнэнээ хэлэхэд, би юунд ч харамсахгүй байгаа. Алдаа бол амьдралын л нэг хэсэг. Би хайртай байсан хүмүүсээ их гомдоосноо мэддэг. Алдаагаа хүлээн зөвшөөрөх тийм хэцүү биш. Харин бүх алдаагаа тээж, цааш амьдрах л хавьгүй хэцүү.

6

-Тантай хамтарч тоглосон эмэгтэйчүүд таны дур булаам чанар, аливаад үнэн сэтгэлээсээ ханддагийг магтан ярьдаг. Заримдаа тэдний энэ таатай хандлага нь романтик мэдрэмж болж хувирдаг аж. “Хүйтэн уул” кинонд Николь Кидмантай тоглосны дараа та хоёрын дотно харьцааны талаарх цуурхал маш их тархсан учраас эхнэр Сэди Фрост нь салах нэг шалтгаан болсон гэдэг?

-Үгүй дээ. Энэ бол уран бүтээлтэй ямар ч хамааралгүй. Хувийн амьдрал гэдэг чинь уран бүтээлээс хол зөрүүтэй.

5

-“Ээлжилж амарсан нь” кинонд хамт тоглосон Холливудын хамгийн сайхан бүсгүй Кэмерон Диаз таны тухай ярих бүртээ ичингүйрэн улайж, маш олон удаа сэтгэлээ илчилж байхыг сонссон. Та нэг бол тийм бардам хүн үү, эсвэл эмэгтэйчүүдийг харах бэлгийн нүд тань битүүрчихсэн үү?

-Анх удаа сонсож байна. Кэмерон Диаз бол сайхан бүсгүй л дээ, гэхдээ миний сонирхол биш.

5

-Та эхнэртэйгээ танилцахаас өмнө нэлээдгүй олон бүсгүйтэй учир ургуулж байсныг мэднэ. Мэдээж хэрэг тантай таарсан болгон заяаны хань байгаагүй нь лавтай. Хагацлуудыг даван туулахад танд юу тус болдог вэ?

-Найз нөхөд, гэр бүл тусалдаг. Олон сайн зөвлөгөө өгдөг. Гэхдээ заримдаа хүнд бэрхийг өөрөө л давах хэрэгтэй. Ямар ч зөвлөгөө тус болохгүй үе бий. Тусалж чадах цорын ганц зүйл бол хоёр хундага виски шүү. Өглөө босоод юун хүүхэн гэж боддог. Та ч бас энэ зүйлтэй учирч байсан л байлгүй. /Инээв/

5

-Зарим хүмүүс таныг жүжигчний хувьд дутуу үнэлж, гаднах аятайхан төрхөөрөө амжилт олсон гэдэг?

-Юу гэнээ. Би чинь эмэгтэй биш шүү дээ. Гаднах төрхөөрөө амжилт олсон гэнэ үү. За арай үгүй байлгүй дээ.

5

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бол?

-Аав, ээж хоёр маань. Тэд надад итгэсэн, сонирхол хүслээ хөөж амьдрахад минь саад хийгээгүй. Анх театрт нэг дүр бүтээх санал ирэхэд би үүнээс болж, сургуулиа орхиход хүрсэн. Тэгсэн ч аав, ээж хоёр маань саад хийгээгүй юм шүү. Над руу шахалт үзүүлж, бас хэт өнгийдөггүй.

6

-Жуд Лоу гэх царайлаг залуу ер нь хэн юм бэ?

-Сэтгүүлийн нүүрний үзэсгэлэнт бүсгүйд ч, эсвэл өөрийнх нь хүүхдийг хардаг бүсгүйд ч дурлаж чадна. Би өөр эмэгтэйд дурлалаа гээд эхнэрээ орхиод явж ч мэдэхээр хосолсон зүрхтэй залуу. Энэ байдал минь найруулагчийн нүдэнд, дэлгэцний романтик баатрууд, нууц амраг, мэхлэгчийн дүрд илүү тохирдог гэж би боддог. Нэг хоёр өгүүлбэрээр бол энэ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

banana:
saikhan zaluu gej
2014-03-11
dulmaa.:
chi yag khen yum be
2014-03-11