Крымчүүд Украинтай нэгдэхийг илүүд үзэж байна
Халуун цэг болоод буй Крымийн нийслэл Симферополь хотод Украины талыг дэмжигчид жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Крымийн дээд зөвлөлөөс “ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах эсвэл Украины мэдэлд хэвээр үлдэх” эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах нь буруу алхам хэмээн шүүмжилж, цагдаагийхантай мөргөлджээ.
Жагсагчид энэ сарын 30-нд явуулах байсан санал хураалтыг 16-нд болгон наашлуулсан нь Путины хүсэлтээр дээрх алхмыг хийсэн хэмээн эрх баригчдаа буруутгаж буй. Тэд Крымийг Украинтай нэгдэх нь зөв алхам учир Оросыг баавгайн савраа татахыг сануулж Путины зурагтай мануухайг галдан шатаасан байна.
Украиныг дэмжигчид Оросын түрэмгийллийг эсэргүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь Оросыг дэмжин жагсч, Крымийг хоёр хуваажээ. Крымийн хойгт 1.3 сая оршин суугчийн дийлэнх нь Орос үндэстнүүд юм. Тодруулбал, оршин суугчдын 24 хувь нь Украин, 58 хувь нь Орос, 12 хувь Татарчууд билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ