“Оюутан цэрэг”-үүд салаа цэрэг ахлах эрхтэй болно

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газар 40 тоот тогтоол гаргаж “Оюутан-цэрэг” хөтөлбөр баталсан билээ.

Тэгвэл уг хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны “Оюутан-цэрэг” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, профессор Г.Мягмаржав, БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар оролцов.

6

Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийн талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд товч танилцуулсан юм. Уг зарлиг нь гурван хэсгээс бүрдэх ажээ.

6

1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

6

2. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыгЗасгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосугай.

6

3. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгасугай” хэмээн Ерөнхийлөгчийн зарлигт заасан байна.

6

БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын болон  БШУ-ны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр боллоо. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөгийг төлж, сонгон суралцах юм. Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж, бүртгүүлээд цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн тусгай бэлтгэл хийх юм байна. Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмшүүлж гаргах юм. Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болно” гэв.

6

БХЯ-ны “Оюутан-цэрэг” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, профессор Г.Мягмаржав “Оюутан цэрэг хөтөлбөрт дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамруулна. Хөтөлбөрийн дагуу цэргийн ерөнхий бэлтгэл сургуулийг хоёр кредитийн программтайгаар сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусгаж, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Ингэж ажиллахыг их, дээд сургуулиудын захирлуудад Батлан хамгаалахын болон  БШУ-ны сайд нар хамтарсан тушаалаар даалгасан. Мөн оюутан залуусаар суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журмыг мөн баталсан байгаа” гэлээ.

6

МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун одоогоос яг нэг жилийн өмнө МОХ-ны 87 мянган оюутан дунд түүвэр судалгаа хийж үзэхэд нийт оюутны хоёр хүрэхгүй хувь нь цэргийн жинхэнэ алба хаасан гэсэн судалгаа гарсан гэнэ. Иймд оюутнууд цэргийн жинхэнэ алба хаах ёстой, үүрэгтэй гэж үзэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг анх санаачилж, хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байсан аж.

6

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудыг цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэх юм. Цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн гэдэг нь тухайн оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болно. Энэ нь эх орны даалгавараар буюу дайчилгааны үед үүрэг гүйцэтгэхдээ салаа цэрэг ахалж үйл ажиллагаанд оролцох эрхтэй залуусыг бэлтгэж байгаа хөтөлбөр юм. Цэргийн жинхэнэ албыг хаах бололцоо, нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэнд, бие бялдрын өв тэгшхөгжил олгох, мөн төрийн албан хаагчийг цэргийн жинхэнэ алба хаасан байх нөхцөлөөр авдаг болох тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх  нэг алхам гэдгийг МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун мэдээлсэн.

6

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ирэх долоо хоногийн даваа гаригт буюу гуравдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авах арга хэмжээг МУИС-ийн төв байрны дугуй танхимд зохион байгуулахаар болсон талаар мөн дуулгалаа.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

undesten:
minii bodloor tsergiin albiig bugd haagaad haasniih n daraa gadaad passport avah erhtei bolgoh heregtei
2014-03-11
fhffhhffhhf:
mash zov sanaa garsan baina
2014-03-10