“Алтаргана” наадам Хэнтийн Дадал суманд болно

img

 

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам Ерөнхий сайдын ивээл дор энэ оны 07 дугаар сарын 18-21-нд болно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам энэ жил 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бол хоёрдугаар шатны төвлөрсөн арга хэмжээ нь Хэнтий аймгийн Дадал суманд болно.

 

Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зэрэг арга хэмжээ зохион явуулахаар “Алтаргана” наадмыг зохион байгуулах үндэсний хороо бэлтгэж эхэлжээ.

Тус хорооны даргаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ажиллаж байгаа аж.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dfd44:
hulduu buriaduud
2014-03-10
баадай:
нээрээ өөр өөр мэдээлэл тавиад байх юмаа, яамны төрийн нарийн ер нь энэ ажлаа мэдэж байгаа юм болов уу
2014-03-10
mmtт:
эдний сэтгүүлчид алтаргана наадам хэнтий аймгийн төв чингис хотод болно гэж бүр нэлээд хэд хоногийн өмнөөс олон нийтийн хэвлэлээр мэдээлэл тараасныг үзээгүй, олж сонсоогүй одоо мэдэж мэдээ тавьж байна уу. яагаад зөрчилтэй мэдээ тавиад байгаа юм бэ. аймгийн төвд зохиогдоно гээд зарласан даа.
2014-03-10