Ерөнхийлөгчийнхөө тансаглалд дургүйцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн амралтын өдрүүдийг гэр бүлээрээ Флорида мужид өнгөрүүлжээ. Их ажлын дундуур түр амсхийж, Вашингтоноос холдохын тулд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр Флоридагийн Кей Ларго дахь тансаг амралтын газар өдрийн 2500 ам.долларын үнэтэй өрөөнд хоёр хоног буудалласан байна.
1
Төрийн тэргүүний энэ тансаг амралт америкчуудын дургүйцлийг хүргэжээ. Иргэд Цагаан ордон руу “Украины өнөөгийн байдал олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед хувийн зугаа цэнгэлээ хөөн амрахаар явлаа”, “Ерөнхийлөгчийн амралт дэндлээ”, “Хэтэрхий их мөнгийг нэг дор үрлээ” гэх шүүмжлэл хэлж, нэг өдрийн дотор 50 мянган гаруй гомдол иржээ.
Барак Обама өнгөрсөн долдугаар сард зуны ээлжит амралтаа эдэлсэнээс гадна шинэ жилийн үеэр Хавайд гэр бүлээрээ хэд хоног амарч, нэгдүгээр сарын 5-нд Цагаан ордонд буцаж ирсэн юм. Тэрбээр удахгүй Нидерланд, Бельги, Итали, Саудын Араб гэсэн улсуудад айлчлах бол түүний эхнэр, хоёр охин нь Хятадад долоо хоногийн айлчлал хийхээр болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ