Ази, Номхон далайн бүст өлсгөлөнг 2 дахин бууруулна

img

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Тус хуралд бүс нутгийн 46 гишүүн орны 200 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд Азийн томоохон орнуудын хүнс, хөдөө аж ахуйн сайд нар болон өндөр түвшний албан хаагчдын хүрээнд зохиогдож буйгаараа ач холбогдолтой юм. Тус хурлын нээлтийн арга хэмжээний үеэр төлөөлөгчид хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хурлаар бүсийн хэмжээнд хурцадмал асуудал болсон өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцэж буй юм. Тодруулбал, 2015 он гэхэд өлсгөлөнг 2 дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилт нь Ази, Номхон далайн бүсэд хэрэгжих боломжтой хэмээн төлөөлөгчид үзжээ.

 Өнөөдрийн байдлаар Ази тивийн хөгжилтэй гэгдэх олон орны хүүхдүүдийн 30-35 хувь нь өсөлтгүй, бие мах бодь, танин мэдэхүйн хөгжилд нь саад учруулах тэжээлийн дутагдалтай байгаа аж. Тиймээс энэ асуудлыг түлхүү анхаарч, “Өлсгөлөнг тэглэх” уриалга гарган, НҮБ-аас 2025 онд өлгөлөнг бүр мөсөн арилгах кампанит ажил өрнүүлж эхлээд байна. Эдгээрийн хамгийн ойрын зорилт бол 2015 он гэхэд өлсгөлөнг арилгахын тулд Ази, Номхон далайн бүс дэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 60 хувиар өсгөх асуудал гэдгийг хурлын үеэр онцоллоо. Гэхдээ ийнхүү хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буйг НҮБ-ын Ази, номхон далай бүсийн захирагч Хироюки Конума хэлж байв. Үүнд, цаг уурын өөрчлөлт, газар өмчлөлийн асуудал болон хүнсний ногооны тариалалт буурч байгаа зэрэг нөлөөлж буй аж. Ялангуяа сүүлийн жилүүдэд тус бүс нутагт тариаланчдад өндөр өгөөжтэй био түлш тариалах нь ихэсч байгаа нь эргээд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа юм.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

женко:
женко чи аоьантарайны гурилаа цуйван хийж болохоор чанаржуул юун ази мази вэ монголдоо яая гэж байж
2014-03-10