Тэмцээний аварга сагсчид Польшийн Плоцк хотод тоглоно

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 3-наас дүүргийн хэмжээнд эхэлсэн билээ. Харин тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр болжээ.

 

Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой аж. Түүнчлэн тэмцээний аваргууд Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

 

Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо  хамтран зохион байгуулж байна. Дашрамд сонирхуулахад,  тус тэмцээн нь 02 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.

,

Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ