Их хэмжээний эд зүйлсээ хулгайд алджээ
Баянзүрх дүүргийн 16 хорооны иргэн Д-гийн гэрээсээ 10 см алтан шармал бурхан, 7-8 см цул мөнгөн бурхан, дунд гарын шүрэн хөөрөг, дунд гарын бор өнгийн нүдэн манан хөөрөг, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга алдагдсан хэрэг гарчээ. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробовинка, Вепрь, ТОЗ-78-01, карабин буунууд, Дарьганга хийцийн мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой битүү сийлбэртэй 1,2 м урт ташуур алдагдсан байна. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ