Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө жилийн өмнөхөөс 81 тэрбум төгрөгөөр өсөв

img

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2014 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 756.6 тэрбум төгрөг байгаа аж. Энэ нь өмнөх сараасаа 137.7 тэрбум төгрөгөөр буюу 15.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин жилийн өмнөхөөс гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 81 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Тэгвэл мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны 2 дугаар сарын эцэст 9853.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараасаа 174.4 тэрбум төгрөгөөр буурсан аж. Харин 2013 оны эхний 2 сартай харьцуулахад 2615.5 тэрбум төгрөг буюу 36 хувиар М2 өссөн байна.

5

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганбаа:
инфляц гэж хадны мангаа мэт улс төрчид айлгаад байгаагийн цаана бэлэн мөнгөний нийлүүлэлт яваа юм шүү дээ. засгийн газрын луйвар гэсэн үг.
2014-03-10