“Эмэгтэйчүүдийн их хуралдай” маргааш болно
МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос маргааш “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-г Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
d
Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээнд Монгол орны өнцөг булан бүрээс 800 гаруй эмэгтэйчүүд оролцож, цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Илтгэлийг МАХН-ын дэргэдэх УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, АШЁМЭХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар тавихаас гадна Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож үг хэлэх ажээ.
sa
Их хуралдайд оролцогчид энэ үеэр Монголын хөгжил дэвшилд үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, хүний эрх, ардчилал, шударга ёс, эх оронч үзэл гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн төлөө санал бодлоо солилцох юм байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ