Крымд Украины зарим сувгийг гаргахыг хориглов
Крымд Украины телевизийн сувгуудыг Оросын сувгуудтай сольж, таван телевизийн үйл ажиллагааг нь зогсоосон тухай “Ukraine agency” мэдээллээ. Украины “Интер” телевизийн оронд Оросын НТВ, “1+1” сувгийн оронд “Нэгдүгээр суваг”, “Үндэсний нэгдүгээр” сувгийн оронд “Россия 1”, “СТБ” сувгийг “Звезда”, “Тавдугаар суваг”-ийг “ТНТ” зэргээр сольж, Украины таван телевизийг хааж, байрыг нь улсын өмч болгожээ.
.
Украины сувгуудыг Крымд одоо зөвхөн кабелиэр үзэх боломжтой. Гэхдээ амралтын өдрүүдэд 7-15 цаг хүртэл хүлээн авч үзэх бол ажлын өдрүүдэд өглөөний 10-18 цаг хүртэл зөвхөн тодорхой шаардлага хангасан нэвтрүүлэг мэдээлэл зэргийг цацах боломжтой гэнэ. Украины талаас хаагдсан таван телевизийг нэрлэхээс татгалзсан юм. Мөн Крымийн төв “Черноморская” сувгийн оронд “Россия 24” суваг гарч байгаа бөгөөд дараа нь “Крым 24” гэдэг шинэ сувагтай болохоор төлөвлөжээ.
.
Крымын засаг захиргаа Украины түр Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус улсын Ерөнхий сайд Ольга Ковитиди “Хаалгаа барьсан дээрх сувгууд Крымийг дайны халуун цэг болж, хүнийг яг л нохой шиг тааралдсан газраа үхэж байгаа мэт худал мэдээлэл нийтэд цацсан учир үйл ажиллагааг нь зогсоосон. Украины зарим сувгийг Оросын сувгуудаар сольсон нь хэвлэлийн эрх чөлөөг хүндэлсэн хэрэг” гэжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ