Эрэл хайгуулаа эрчимжүүлэхийг шаардав
Малайзын Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой “Boeing 777-200ER” онгоц ор сураггүй алга болоод 72 цаг болж байна. Онгоцонд сууж явсан 239 зорчигчийн 152 нь Хятад улсын иргэд байсан юм. Тиймээс ч Хятадын гадаад хэргийн сайдын бие төлөөлөгч Кеюн Гаг хэвлэлийн хурал зарлаж “Эрэл хайгуулаа эрчимжүүлэхийг Малайзын эрх баригчдаас шаардаж байна. Онгоц алга болоод гурав хонож байхад ямар ч мэдээлэлгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Мөн аврах багаас ямар ч мэдээ ирсэн бай “Malaysia Airlines” компани болон Малайз улсын тээврийн яамтай хариуцлага тооцно” хэмээн мэдэгджээ.
Бээжингийн олон улсын нисэх буудалд зорчигчдын гэр бүлийнхэн цугларч байгаа учир тус улсаас иргэдийг мэдээ ирэх хүртэл онгоцны буудалд байхыг зөвшөөрчээ. Өнөөдрөөс эхлэн “НАТО”-гийн аврах хүчний дайчид сураггүй болсон онгоцыг хайх ажиллагаанд нэгджээ. Тус байгууллагаас 370 аврагч Вьетнамын ойролцоо газардсан гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ