Чанаргүй зээл жилийн өмнөхөөс 95 хувиар өсөв

img

Аж ахуйн нэгж иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 2 дугаар сарын эцэст 11159.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 144.2 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн өрийн үлдэгдэл 3990.6 тэрбум төгрөг буюу 55.7 хувиар өссөн дүнг ҮСХ гаргажээ.

Тэгвэл нийт банк санхүүгийн системд хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын байдлаар 199 тэрбум төгрөг болж, 1 дүгээр сараасаа 47 тэрбум төгрөг буюу 31 хувиар өссөн байна. Үүнийг 2013 оны 2 дугаар сартай харьцуулахад 88 тэрбум төгрөг буюу 79 хувиар өссөн үзүүлэлт аж.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдлийн тухайд мөн дээрх хугацаанд 580 тэрбум төгрөг болж, энэ оны эхний сараас  16 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 292 тэрбум төгрөг буюу 96 хувиар өсчээ. Ийнхүү чанаргүй зээл банк санхүүгийн системд байгаа нийт өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж буй бөгөөд энэ нь жилийн өмнөхөөсөө 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

hhh

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
зээлээл төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүд шууд дамдууралаа зарласан нь дээр. хариуцлагыг нь хариуцлагагүй төр үүрэх
2014-03-11
1 bodoj 2 tungaamaar:
tegelgui yahavdee humuus hudaldan avah chadvar muudsan yum chine zeel avch naimaa hiij baigaa humuus dampuurhaas oor aragui shuudee>>>>ard tumnii ee yaduurlaas gargaach teguul chanargui zeel baihgui bolono.
2014-03-11