Төсвийн нийт тэнцэл 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 2 сард 709.4 тэрбум төгрөг байгаа бол зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 799.7 тэрбум төгрөг болжээ. Тодруулбал, эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ жилийн өмнөхөөс 184.4 тэрбум төгрөг буюу 30 хувиар өссөн байна. Иймээс улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Харин татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 10.1 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар өссөн аж. Үүнд, орлогын албан татвараас бусад төрлийн татварын орлого16 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7.3 тэрбум төгрөгөөр, гадаад худалдааны татварын орлого 5.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 21.8 тэрбум төгрөг буюу 12 хувиар буурсан байна.
ааа
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ