Бага Роберт Дауни хүүтэй болно
Марвелийн комиксын Төмөр хүн Холливудын кино болж хувирснаар бага Роберт Дауни супер од болсон билээ.
Роберт Дауни болон түүний эхнэр Сюзан ирэх хоёрдугаар сард үрийн зулай үнэрлэх гэж байгаа билээ.
Өдгөө 46 насыг зооглож яваа Холливудын од саяхан нэгэн шоуны үеэр удахгүй мэндлэх хүүхдээ хүү байгаасай хэмээн хүсэж явдгаа олонд зарласан байна.
Энэ хүсэл нь ч биелэх гэнэ. Тэд эмнэлгээр хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулж аз болж тэднийг бурхан ивээж хүссэн хүүг нь явуулсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ