5.6 сая ам.доллар, 4 сая юань худалджээ

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 29 сая ам.доллар, 26.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Төв банк саналын дагуу 1778 төгрөгийн хаалтын ханшаар 5.6 сая ам.доллар, 289.55 төгрөгийн хаалтын ханшаар 4 сая юань худалдсан байна.

Мөн мягмар гарагийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 36.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлжээ. Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, гадаад валютын дотоодын захад 36.5 сая ам.доллар нийлүүлэв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ