Эмэгтэй баг мөнгөн медаль хүртжээ

img

Буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад болж байна. Энэхүү тэмцээн нь өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар болж байгаа юм. Тэмцээний эхний  өдөр эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд ОУХМ Д.Лхамсүрэн, спортын мастер Н.Ангирмаа, спортын мастер М.Түвшинжаргал нар багийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Н.Ангирмаа олон улсын мастер цолны болзол хангажээ.

Харин хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн төрөлд оролцсон ОУХМ В.Ганцоож шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Өнөөдөр манай өсвөрийн 10 гаруй тамирчин ОУХМ В.Ганцоож, ОУХМ Д.Лхамсүрэн нарын удирдлагад хийн гар буу болон урт бууны дасгалд өрсөлдөж байгаа. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон тамирчинд ирэх наймдугаар сард БНХАУ-ын Наньжин хотноо болох хүүхдийн олимпийн II наадамд оролцох эрх олгох юм. Тэмцээн өнгөрөгч ням гарагт эхэлсэн ба энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-03-12