“Арилжаа импекс” ХК 13.05 хувиар буурлаа

img

Монголын Хөрөнгийн бирж дээр мягмар гарагийн арилжаагаар 16 ХК-ийн 42946 ширхэг хувьцаа арилжжээ. Өнөөдөр нийт 72 хэлцэл хийгдсэн бөгөөд 26 сая 47 мянга 779 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 16582.26 нэгж болсон бөгөөд өмнөх өдрөөсөө 25.77 нэгжээр буюу 0.16 хувиар үнэт цаасны ханш нь буурчээ. Энэ өдөр арилжаанд оролцсон компаниудын үнэт цаасны ханш харьцагуй бага өсөлттэйгөөр арилжаалагджээ. Тухайлбал, өнөөдрийн арилжаагаар өсөлтөөрөө тэргүүлсэн “Мах импекс” ХК-ийн үнэт цаасны ханш л гэхэд 6.07 хувь, “Түшиг Уул” ХК 5.05 хувь, “Ээрмэл” ХК 4.55 хувиар тус тус өссөн байна.

Харин “Арилжаа импекс” ХК 13.05 хувь, “Ремикон” ХК 1.29 хувь, “Тавантолгой” 0.84 хувиар үнэт цаасны ханш нь тус тус буурчээ.

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ