Ардын жүжигчид “Есөн эрдэнийн орон”-д саатна
ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Д.Амаржаргал “Есөн эрдэнийн орон” хэмээх нэртэй ес дэх удаагийн уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 15-нд толилуулахаар болжээ.
Тэрбээр тоглолтондоо сүүлийн үед туурвисан шинэ уран бүтээлүүдээ болон олон түмний сэтгэл зүрхэнд хүрсэн дуунуудаа өргөх юм байна. Мөн түүний тоглолтонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Зангад, Д.Самбуу, А.Нэргүй, А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Ч.Батсайхан, Ө.Баярмагнай, Ч.Мөнхшүр нар урилгаар оролцоно. Тэд хамтдаа Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, УГЗ Д.Баттөмөрийн аялгуу “Есөн-Эрдэнийн орон” дууг нэгэн өөр өнгөөр амилуулна.
“Есөн эрдэнийн орон” тоглолтод ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс гадна “Хөсөгтөн” хамтлаг оролцох юм байна.
Дуучин Д.Амаржаргалыг МУГЖ Д.Ширмэнтуяатай хамтран дуулсан “Ойрхон л байж шүү дээ”, “Ханийн дуу”, “Чи бидэн хоёр” зэрэг уран бүтээлээр нь болон “Минжит Булган”, “Балжийн гол”, “Холын цэнхэр Үенч минь” зэрэг уран бүтээлээр нь сайн мэдэх билээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ