Үйлчлэгч хориотой зүйл хилээр гаргахыг завджээ

img

Улаанбаатар-Хөх Хот чиглэлийн суудлын 682 дугаар галт тэрэгний дөрөвдүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнөөс улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг олж илрүүлжээ. Үйлчлэгч Д.Урангуа, Г.Ариунтуул нар 16 боодол буюу 46 кг бог малын өлөн гэдсийг хилээр гаргахыг завдсан байна. Мөн галт тэрэгний зургаадугаар вагоны долоодугаар купенд зорчиж явсан Wang Jikui, Yan Zhiliang, Wang Jun, Vi Song нар 705 гр бугын цусан эврийг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Уг үйлдлийг тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэсэн ахмад Ч.Түмэн-Од, ахмад Д.Давхарбаяр, байлдагч М.Оргил, байлдагч Б.Бат-Оргил, байлдагч П.Түвшинбаяр нар  илрүүлэн саатуулсан байна. Дээрх иргэд нь улсийн хилээр нэвтүүлэхийг хориглосон эд зүйлүүдийг санаатайгаар галт тэрэгний эд ангид нуусан нь тогтоогдсон тул эд зүйлийг хураан авч, зөрчил гаргасан иргэдийг Хилийн тагнуулын газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

ааааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ