Барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ гэв

img

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохиогддог Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг  өнөөдөр "Барилга захиалагчийн товчооны шинэчлэл" сэдвээр Төрийн ордны А танхимд боллоо. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг удирдаж,БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар болон БШУЯ, БХЯ, ССАЖЯ –ны Барилгы захиалагчийн товчооны удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

s

Ерөнхий сайдын гаргаж тавьсан “авлигажсан төсөв”-ийг хумьж цэгцлэх санаачилгатай холбогдуулан УИХ-ын 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 58 тоот тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн ажил даалгасан. Үүний нэг нь яамдын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэж, төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэх улсын үйлдвэрийн газар байгуулж ажиллуулах байсан юм.

s

Одоогийн байдлаар БХБЯ, БХЯ, БШУЯ, ЭМЯ-ны харъяанд Барилга захиалагчийн тусгай алба ажиллаж, өөрийн байгууллагаас захиалан бариулж байгаа барилгуудад хяналт тавьж байгаа аж. Бусад яамдын хувьд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхээ бүтцэд энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд ажиллуулж байгаа аж. Улсын хэмжэээнд ийм ажил хариуцсан 120 шахам хүн төрийн байгууллага бүрт тус тусдаа ажиллаж байгаа юм.

й

Эдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулбал зураг төсөл, төлөвлөлт, газрын асуудал гээд барилга барих шат дамжлага бүрт цаг, мөнгө хэмнэнэ. Мөн олон урсгалаар явж байгаа ажил нэг гольдролд орсноор хот байгуулалтын ажил ч нэгдсэн удирдлагад шилжинэ гэж Барилга, хот байгуулалтын яамныхан дүгнэж байна. Нэг суманд шинэ цэцэрлэг барихын тулд сумын бүх байгууллагыг цахилгаанаар хангах хэмжээний том байгууламж дагалдуулан барих болдог гэх мэт үрэлгэн, цалгар байдал ч цэгцэрнэ. Гагцхүү салбар дундын зохицуулалтыг сайн хийж, санхүүжилт, хяналтын механизмыг нь оновчтой болгох шаардлагатай. 2014 оны хувьд Барилга хот байгуулалтын яам 48төсөл, Эрүүл мэндийн яам 91 төсөл, Боловсрол, шинжлэх ухааны яам 219 төсөл, Соёл, спорт аялал жуулчлалын яам 69 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төсөвтөө суулгасан. Эдгээр барилгуудыг нэг маягийн зураг төслөөр зурснаар яамдын дэргэдэх Барилга захиалагчийн алба тухайн төслийн зургийг гаргах гэж үргүй зардал гаргахгүй, төсөв хэмнэнэ гэж албаныхан үзэж байна.

й

Харин яамдын дэргэдэх барилга захилагчын албаныхан хэлэхдээ “Одоо болоод байгаа бүтцийг нэгтгэж, БХБЯ-ны мэдэлд шилжүүлэх гэж яарах хэрэггүй. Харин ямар барилгыг хэрхэн барьж ашиглалтад оруулав, хэдийн хугацааг зарцуулав, барилгын ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гол шалтгаан юу байв зэргээр алдаа дутагдлаа эхлээд засах ёстой. Давхардсан олон бүтэц гэж харалгүй салбар салбарын онцлог гэж бий. Батлан хамгаалах яамнаас захиалах барилга гэхэд Цэргийн анги нэгтгэл, тусгай хамгаалалт бүхий байршилд баригддаг. Тэр утгаараа улсын нууцын зэрэглэлд хамаардаг тул нэгдсэн нэг удирдлага, ижил зургаар барилга бариулах, зураг төслөө хийлгэх боломжгүй. Харин боловсролын байгууллагын барилгыг нэг ижил зургаар барих асуудлыг Засгийн газраас хэлж байгаа. Гэтэл хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа зураг төслөөх нийслэл хотод барилга барих боломжгүй. Нийслэл хотод сургууль, цэцэрлэг барих газар, зай талбай ямар билээ. Эрүүл мэндийн яам, Соёл, спортын чиглэл баригдах барилгууд ч өөр өөрийн онцлогтой. Тийм болохоор энэ асуудлыг маш сайн судалж, үйл ажиллагаагаа нарийн тооцоолж байж, БХБЯ-ны дэргэдэх Барилгын хөгжлийн төвд шилжүүлэх эсэхийг ярилцах ёстой” гэсэн байр суурьтай байсан юм.

й

Хэлэлцүүлгийн төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Барилга захиалагчийн албадыг нэгтгэснээр үүсч болох хүндрэлийг тооцоолон салбар хоорондын уялдааг сайтар хангасан зохицуулалт хийхийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд даалгасан. Мөн шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахад хяналт болон хариуцлагын механизмыг оновчтой тодорхойлохыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт мөн үүрэг болголоо. Ингэж яамдын дэргэдэх Барилга захиалагчийн албыг нэгтгэснээр тухайн барилга төслийн дагуу баригдаж байгаа эсэх, цаг хугацаа алдаж төлөвлөгөөний дагуу ашиглалтад орохгүй удааширах зэрэг асуудал гарахад хаана алдаа гарч, хэнд харицлага ноогдуулах зэрэг нь тодорхой болно. Барилга захиалагчийн албыг нэгтгэх бодлогыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцолсон.

й

Харин хэлэлцүүлгийн дараа яамдуудын Барилга захиалагчийн албаныхан өөр өөрсдийн ажлыг хийхгүй, бусдын ажилд оролцлоо хэмээн илтэд дургүйцэж, бидний саналыг тусгахыг хүссэнгүй гэж байв.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайханбилэг з.энхболд нар төсвийн хөрөнгийг нэгтгэж идэх аргаа сүвэгчилж байна яаж идхэв гэхээс нойр нь хүрхээ больжээ уулна ганц эмнэлэг ганц сургууль цэцэрлэг гайгүй бариулчихвал зүгээр юмсан ээ хөөрхий
2014-03-12
зочин:
сайханбилэг з.энхболд нар төсвийн хөрөнгийг нэгтгэж идэх аргаа сүвэгчилж байна яаж идхэв гэхээс нойр нь хүрхээ больжээ уулна ганц эмнэлэг ганц сургууль цэцэрлэг гайгүй бариулчихвал зүгээр юмсан ээ хөөрхий
2014-03-12
зочин:
сайханбилэг з.энхболд нар төсвийн хөрөнгийг нэгтгэж идэх аргаа сүвэгчилж байна яаж идхэв гэхээс нойр нь хүрхээ больжээ уулна ганц эмнэлэг ганц сургууль цэцэрлэг гайгүй бариулчихвал зүгээр юмсан ээ хөөрхий
2014-03-12
үнэн:
энэ барилга захиалагчийн албаныхан өөрсдийн амтархан авдаг авилгалаас амархан салахыг хүсэхгүй байгаа нь харагдаж байна.
2014-03-11