
Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоцыг сураггүй болсноос хойш нислэгт хулгайн паспортоор нэвтэрсэн хоёр хүнийг террорист этгээдүүд хэмээн сэжиглэж байсан. Тэгвэл Малайзын албаныхан хулгайн паспортоор уг нислэгт зорчсон хүмүүс террористууд биш гэдгийг нотлох баримтаа хэвлэлийнхэнд танилцуулжээ. Сураггүй болсон онгоцонд хуурамч үнэмлэхтэй суусан Иран улсын иргэн 19 настай Поуриа Мохаммед нь Германаас цагаачлал хүсэхээр явж байсан бол 22 настай Мехрад нь гадаад паспортаа алдсан тухайгаа гэрийнхэндээ хэлж, Куала Лампураас ямар ч аргаар хамаагүй аргаар гэртээ харих тухайгаа ярьж байсан гэж түүний ээж нь Малайзийн эрх баригчдад мэдэгдэж гэмт буруугүйг нь нотолсон байна.
Цагдаагийнхны “Онгоцонд хуурамч үнэмлэхээр зорчиж явсан хоёр этгээдийг шалгаж үзэхэд террорист байгууллагын гишүүн гэх ямар ч баримт бичиг олдоогүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ