Б.Золзаяа зочноор уригдав

img

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ удаагийн зочноор Хүний эрхийн активист Б.Золзаяа оролцож, “Жендерийг энгийнээр” сэдвээр лекц уншихаар болжээ. Б.Золзаяа нь Хүний эрх, Жендэрийн шударга ёс, Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр 2008 оноос эхлэн ажиллаж ирсэн туршлагатай. Энэ чиглэлээр хамт олныг бэхжүүлэн чадавхижуулах болон бодлогод нөлөөлөх түүнчлэн олон нийтэд мэдээлэл түгээх, нөлөөлөх олон төслүүд дээр удирдан манлайлж ажилладаг ажээ. Одоо тэрбээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” ТББ-ын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна. Мөн Хүний эрх, Жендэрийн эрх тэгш байдлын төлөө олон сонгуульт ажлыг давхар хашдаг гэнэ. Энэ долоо хоногийн баасан гариг буюу энэ сарын 14-ний өдөр 17.37 минутаас МЗХ-ны төв байранд тэрбээр лекц унших юм байна.

ы

Дашрамд дуулгахад, энэхүү цуврал лекцийн энэ оны анхны зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож “Зоригдол” сэдвээр лекц уншсан бол Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан цуврал лекцийн зочноор “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн З.Сарантуяа оролцож “Итгэлцэл” сэдвээр лекц уншсан юм.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
anh l shougaar garch irsen yun mundag stol chimegtei yum be kkk
2014-03-12
зочин:
гадаад хэлтэй болох гээд эх хэлээ бузарлачих юм. активист гэж ямар хүн байдаг юм бэ? монголоор бол идэвхтэн, эсхүл сайн дурын ажилтан гэж нэрлэж хэвшсэнээр нь бичиж болмоор санагдах юм.
2014-03-12
la luna:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-03-12
зочин:
яг энийг хийсэн гээд бариад авчих юмгүй, өөрсөддөө элдэв нэр цол өгсөн хүмүүс олширчээ, хүний эрхийн активист гэнэ үү
2014-03-12