Ханхүү Харри найз бүсгүйгээ танилцуулав
Их Британы угсаа залгамжлах ханхүү Харри удаан нууцалсан найз бүсгүйгээ танилцууллаа.
Өнгөрсөн баасан гарагт ханхүү олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ найз бүсгүйнхээ хамт ирсэн нь тодорхой болж, хэдийгээр тэд нуугдах гэж оролдсон боловч сэтгүүлчдийн дуранд өртжээ.
Дээрх арга хэмжээний дараа ханхүү найз бүсгүй Криссда Бонастайгаа хамт “Twickenham” дэхь “Six Nations” стадионд Английн багийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхжээ. Тэрбээр энэ үеэр “Royal news” сонинд “Тиймээ Бонас миний найз бүсгүй. Бид хоёр нэг нэгэндээ хайртай” хэмээжээ.
Харри одоо цэргийн албаа орхиж Лондон хотод тун удахгүй зохион байгуулах цэргийн ёслолын арга хэмжээг хариуцан ажиллахаар болжээ.
Их Британийн хэвлэл мэдээллүүд ханхүүгийн найз бүсгүйн Бонасын талаар өнгөрсөн оны долоон сараас мэдсэн боловч хос хоёрын зургийг хамтад нь авах боломж олддоггүй гэжээ. “Daily Mail” сонинд бичсэнээр, “Харри найз бүсгүйгээ энэ зун хатан хааны гэр бүлийн аялалд урьсан. Ханхүүгийн эмээ Элизавета II хатан хаан жил бүр Шотландад байдаг “Balmoral” шилтгээнд очиж амардаг заншилтай. Харри тэнд найз бүсгүйгээ урьсанаар Криссда Бонас хатан хааны гэр бүлд багтах нь тодорхой болжээ” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ