Б.Ганболд өнөөдөр ойрын зайд уралдана

img

“Сочи-2014” паралимпийн наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчин Б.Ганболд ойрын зайн 1000 метрт уралдана.

Тэрбээр өнгөрөгч даваа гарагт сонгомол техникийн 20 км-ын зайд уралдаж, 1:04:01 цагийн амжилтаар XIV байрт орсон билээ. Б.Ганболд дахин тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд дундын зай 10 км-т өрсөлдөнө.

Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог, техникийн  дасгалжуулагчаар Н.Сандагдорж ажиллаж байгаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ