Обама дэлгүүр хэсэв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нью Йорк хотод болсон “Цаг агаарын өөрчлөлт”-ийн хуралд оролцсоныхаа дараа дэлгүүр хэсчээ. Тэрбээр “1969” гэх дэлгүүрт орж эхнэр, охидууддаа хувцас худалдан авсан байна. Обама дэлгүүрт орсоныхоо дараа худалдагч бүсгүйгээс боломжийн үнээр хувцас худалдан авах тухай асуужээ.

Худалдагч 70 хувийн хямдрал зарласан хэсгийг зааж өгөхөд тэрбээр 15 ам.долларын үнэтэй ягаан өнгийн цамц охидууддаа авсан бол эхнэртээ 154 ам.долларын үнэтэй хослол худалдан авчээ. Тэрбээр худалдагчаас “Та эхнэрийг минь хэр мэдэх вэ. Эхнэртээ хамгийн сүүлд хэзээ хувцас авч өгсөнөө санахгүй байна. Тиймээс туслаач” гэжээ. Худалдагч бүсгүй интернэтэд орж тэргүүн хатагтайн хувцас болон биеийн хэмжээг мэдсэнийхээ дараа Ерөнхийлөгчдөө тусалсан аж.

Ерөнхийлөгч дэлгүүрээс гарахдаа “Залуус минь эхнэрийнхээ хэмжээг мэдэхгүй бол над шиг тэнэг байдалд орох нь. Тиймээс яг одоо эхнэр эсвэл хайртай бүсгүйгээсээ хэмжээг нь ямар ч аргаар хамаагүй асуугаарай” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yagaad bolohgui gej delguurt orchihood yum abmaar sanagdsan baij bolno shuu dee
2014-03-25
ineedtei:
ineedtei l ym
2014-03-15
gap gap:
1969 gej delguur bish ene gap l bainldaa. 1969 gej ednii hiideg denim jeans- baidag iym
2014-03-13
1969:
1969 gej delguur bish kkk
2014-03-12
yaduu setgelgee:
omsoh huvtsasguidee bi*e tenegee. aaviih n avch ogson tsamts nohriih n ogson hoslol gedegeeree l une tsenetei baishd. teriig naad obama chine bas medej baigaa. bitgii mgloorio yaduu setgeldee
2014-03-12
monhoo:
za yahav sonin l ym bn
2014-03-12
la luna:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-03-12
putintei baritsaj bui xelber:
putin paraolimpiin neelted oroltsoj, bas temtseen vzesen shigee ukrainy asuudlyg dawxar zoxitsuulj yavj baigaatai xolbootoi obama uuriiguu ch bas taivan bvx yumaa zoxitsuulj chaddag gdg sms ugch baigaa xelber gex uu dee, ternees enenni oxin, exner vvd n umsux yumgu bolj gene
2014-03-12