Крым тусгаар тогтнолын тунхагаа баталлаа
Крымийн парламент тусгаар тогтнолын тунхагаа баталсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадвал ОХУ-ын цэргийн бүслэлтэд оршиж буй Севастополи хот Кремийн нийслэл болох аж.
Парламентийн гишүүн Ольга Говират “Тусгаар тогтнолын тунхаг ерөнхий гурван агуулгатай. Энэ сарын 16-нд болох бүх нийтийн санал хураалтаар Севастополи хотыг багтаасан Крым улс ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх шийдвэрийг гаргах юм бол Крым улс нь автономит хэлбэрийн бүрэн эрхт тусгаар тогтносон улс болох учиртай. Мөн Крым улс нь ардчилсан, олон үндэстэнтэй улс орон бөгөөд өөрийн нутаг дэвсгэрийн харьяанд энх тайвныг сахих дотоод дүрэм үйлчилж эхлэх юм. Шаардлагатай тохиолдолд олон улсаас тусламж авах боломжтой. Бүх нийтийн санал хураалтын үр дүнгээр Крым улс нь бүрэн эрхт тусгаар тогтносон орны хувиар холбогдох улс орон хоорондын гэрээ хэлэлцээрт үндэслэн холбооны шинэ бүрэлдэхүүнээр хүлээн зөвшөөрөгдөхийг ОХУ-д хүсэлт тавьж Украины хараат байдлаас гарах боломжтой” хэмээжээ.
Харин Украины шинэ Засгийн газар Крымийн тунхагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ