Сураггүй болсон онгоцыг хайх хэсгийг өргөсгөжээ
Өнгөрсөн 8-нд алга болсон Малайзийн агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоц төлөвлөгөөт чиглэлээс хазайж баруун тийш эргэсэн нь армийн радарт бичигдсэн тухай Малайзын нисэх хүчнээс мэдээллээ. Тэдний таамаглаж буйгаар Куала Лумпур хот руу эргээд ниссэн байж болзошгүй тул хайлтын чиглэл болон хамрах хүрээгээ өргөсгөжээ.
Онгоц Куала Лампур хотоос хөөрсөнөөс нэг цагийн дараа ор сураггүй алга болж, Вьетнамын өмнөд хэсэгт орших Ка Маугийн хойг, Хятадын Өмнөд тэнгис дээгүүр нисч байхдаа осолдсон гэх таамгийг Хятадын талаас гаргасан байна. Ийнхүү буцаж нисч байхдаа холбоо тасарсан учраас дохио, мэдээлэл илгээгээгүй ажээ. Онгоцыг Малайз, Вьетнамын хоорондох далайн усанд унасан гэж таамаглаж байсан бол эрлийн талбайг 93 километрээр өргөтгөжээ.
239 хүнтэй онгоцны талаарх мэдээлэл өнөөг хүртэл тодорхой бус байгаад зорчигчдын ар гэрийнхэн харамсч буйгаа илэрхийлж Куала Лампур хот даяар гашуудал зарлаж, онгоцонд суусан зорчигчдын ардаас залбирал үйлдэж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ