Украинд 3 тэрбумын тусламж үзүүлнэ

img

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ен Ким Украин улсын эдийн засгийг сэргээхэд зориулж 2014 онд гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр “Украинд бүтцийн шинэчлэлт хийхэд туслах зорилгоор энэ мөнгийг хандивлаж байна. Украины ард түмнийг хүнд хэцүү үед нь дэмжих хэрэгтэй. Удахгүй Украин орон тогтворжино гэж найдаж байгаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Дэлхийн банкнаас Украинд 3.7 тэрбум ам.долларын тусламжийг эмнэлгийн байгууллага болон батлан хамгаалахын салбарт зориулах гэнэ.

Улс төрийн хямралтай байгаа Украин улс санхүүгийн бэрхшээлд орж, төрийн байгууллагын 200 мянга гаруй албан хаагч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш цалингаа авч чадахгүй байгаа юм. Мөн шинэ Засгийн газар байгууллагдсанаас үүдэн 50 гаруй мянган хүн ямар ч шалтгаангүйгээр ажлаасаа халагдаж, Украины мөнгөн дэвсгэрт уналтад орсоны улмаас тус улс эдийн засгийн хямралд ороод буй.

Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсеный Яценьюк “Эдийн засгаа дахин хөл дээр нь зогсооход хамгийн багадаа 35 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа” гэж ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ