Мөрдөн байцаалт, прокуророос оргосон иргэдийг баривчилжээ

img

Завхан аймгийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргосон нийт  13 оргодол байсан аж. Тус аймгийн цагдаагийн газраас өнгөрөгч 2013 он болон энэ оны эхээр таван удаагийн тусгай арга хэмжээ явуулснаар тэдгээр оргодолуудыг бүгдийг нь баривчилжээ.

ы

Аймгийн Эрүүгийн болон мөрдөн байцаах албаны хамтарсан багийн алба хаагчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Говь-Алтай аймгуудад томилолтоор ажиллан тэдгээр оргодлуудыг  барих ажлыг зохион байгуулсан аж.

й

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд шалгагдаж байгаад санаатайгаар оргон зайлсан тохиолдолд эрүүгийн хуульд зааснаар оногдох ялын хэмжээ нэмэгддэг юм байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ