Н.Номтойбаяр гишүүн тойрогтоо ажиллаж байна
Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр энэ сарын 10-16 өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Иргэдтэй уулзах энэ удаагийн уулзалтаа тэрбээр Чойбалсан сумаас эхлүүлж өөрийн хийсэн ажлын тайлан, санаачилсан хуулийн төслүүдийг ард иргэдэд танилцуулсан байна. Мөн иргэдийн санал, зөвлөмжийг өдөр тутмын ажил үйлсдээ чиглэл болгон ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн Чойлбалсан сумын ЕБС, дотуур байр, эмнэлэгээр орж үйл ажиллагаатай танилцсан бол дараагийн өдөр Сэргэлэн суманд ажиллаж Малчдын зөвлөгөөнд оролцон иргэдтэй уулзалт хийжээ. Тэрээр энэ өдрүүдэд Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумдад ажиллахаар төлөвлөжээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ