Сүүн бүтээгдээхүүний найрлагыг зөв мэдээлж байхыг шаардлаа

img

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ нэр томьёо, орц найрлагыг буруу бичиж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

5

Энэ нь Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Засгийн газраас баталсан Сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг зөрчиж буй юм байна. Үүнийг шалгуулахаар МХЕГ, ШӨХТГ зэрэг байгууллагад хандсан боловч тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдэж чадахгүй байгааг хэлсэн.

6

Тухайлбал, “тараг” гэх ойлголт нь ямар нэгэн хольцгүй байх ёстой байна. Гэтэл хүнсний дөрвөн нэмэлт, элсэн чихэр хольсон бүтээгдэхүүнд /Гоё тараг/ тараг гэх ерөнхий нэр ашиглаж байгаа нь буруу аж. Үүнийг йогурт эсвэл тараган ундаа гэж нэрлэвэл зохистой юм байна. Мөн “Талын монгол тараг”-ийг Монгол улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн тохиолдолд 21 хоног хадгалах боломжгүй, “Цөцгийтэй тараг”, “Тараган ундаа” зэрэг бүтээгдэхүүний ашигтай бичил биетийн тоог шошиглолт дээр нь оруулдаггүй байна.

6

Түүнчлэн үйлдвэрлэгч өөрөө хадгалалтын хугацааг тогтоож байгаа нь ямар нэг нууц технологи хэрэглэж байх магадлалтай. Гэвч МХЕГ-ынхан үүнийг шалгалтаар тогтоож чаддаггүй хэмээн  “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн ярьсан.

6

Үүнээс гадна Миний монголын сүү, Өглөө сүү, Милко сүү, Түмний сүү зэрэг манай улсад үйлдвэрлэгдэж буй сүүнүүдэд хүний биед өгөх ач холбогдол, үйлдвэрлэлд хэрэглэсэн түүхий эд, боловсруулсан технологоос нь хамаарч өөр өөр нэр томьёо, нэршил байх ёстой байна. Гэтэл “ариутгасан ундны сүү” гэх ерөнхий нэрийг ашигладаг ба уг сүүг үнээний сүүнээс эсвэл хуурай сүүнээс гаргаж авсан нь тодорхой бус  байдаг. Энэ нь  Засгийн газраас баталсан Сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг баталсан тогтоол болон хэрэглэгчийг эрх ашгийг зөрчиж буй явдал. Тиймээс сүү сүүн бүтээгдэхүүний орц, найрлагыг, хаяг шошго дээр нь үнэн, зөв мэдээлж байхыг шаардлаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үйлдвэрлэгчид, юм хийж байгаа хүн бүхнийг дарамталж, шалгаж, хорьж байгаа нь даанч зэвүүн байна шүү, энэ улсыг элгээр нь мөлхүүлэх далд бодлого байна биш үү
2014-03-13
аймшиг:
угаасаа монголчууд луйварчин болчихсон ш дээ. нүгэлээ даах л юм байх даа
2014-03-13
patriot :
mash zov duugarch bn!!! irgenii zorigtoi zaluu bn...mergejliin baiguullaga yu xiij bnaa!!!
2014-03-13
....,:
tseren gj ooriin uildveriig dampuuruulchaad odoo busdiig bas dampuuruulah sanaatai hel am hiigeed l yavaad bhin, tiim l sain yum bol standartaa buteegdehuun tus burt tohirson nariivchilsan bolguulah heregtei shd
2014-03-13
....,:
ene gaigui orlogotoi bgaa uildveruudiin buteegdehuuniig goochilj mungu nehdeg zangaa bolimoor yumaa
2014-03-13
зочин:
энэ цэрэн гэж нөхөр эртээ урьдын цагт өөрөө нэг сүүний үйлдвэр байгуулаад дампуурсан тэгээд одоо амжилттай яваа хүмүүст атаархаад байдаг юм байх даа
2014-03-12