Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв

img

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн  холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэжээ.

,

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтээр, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилж, маргааны оролцогчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх болон Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлан, дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байхаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... - аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, 16 дугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн  байна хэмээн үзсэн байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boldoo:
medrel muu temuujin ogtsotr . khuliin baiguulaguudyg sunuuj . emnelgiin olon terbuum tugrugnii tonog tuhuurumjiin tulburyg saidaas *ny daraan n tuluulne . daraagiin 2016 songuuld ahij iim medrel muu garakhgui!!!!!!
2014-03-23
boldoo:
an yagaad iim sonin saidyg uurchlukhgui baigaa yum ? 2016 songuuld ene sonin saidaas bolj laaz ushiglunu shuu!!!!!
2014-03-15
1111:
irgentei sanal neg bn, temuujin yu ch hiij chadahgui gedgee ungutuur haruullaa,zugeer l end tendees baahan huuli huulj avchiraad l bga, door ni bga humuus gej dan turshilaggui heden ooriig ni tahin shutsen shavi naraaraa duurgecihsen. iim l bn da temuujingiin shinechlel
2014-03-12
иргэн:
тэмүүжин сайд дахиад л цэц дээр унаж байна. удаа дараа унаж байгаа төсөл боловсруулагчид ямар хариуцлага тооцох юм бэ. улс төрийн хариуцлага тооцох юм бишүү. хуулийг түргэн түүхий боловсруулах нь ийм л байдаг юм. шинэчлэлийг сэтгэлийн хөөрлөөр хийдэггүй л байхгүй юу.
2014-03-12