Хууль бусаар амьдардаг гадаадын иргэд бултах замгүй болох нээ

img

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагатай хамтран эхлүүлж буй “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.

й

Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар 2016 оны эхэн хүртэл хэрэгжих  уг төсөл ажил хэрэг болсноор Монгол Улсын иргэдийн гадаад шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрт хууль зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдэх ажээ. Мөн Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэд, цагаач болон харьяалалгүй хүн, манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт боловсронгуй болж, Монгол Улсын хэмжээнд бүртгэл, хяналтын цогц тогтолцоо мэдээллийн нэгдсэн сан бий болох юм байна.

й

Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чухал ач холбогдол бүхий дээрх төслийн нээлтэд Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний ДАТА төв, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг холбогдох байгууллагууд оролцож, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар санал солилцлоо.

й

Энэ үеэр ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржоос төслийн талаар тодрууллаа.

й

-Төслийг хэрэгжүүлэх болсон шалтгааныг тодруулаач?

-Өнөөдөр Монгол улсын хоёр байгууллага хил дээр ажиллаж байна. Гадаадын иргэдийг бүртгэдэг ГИХАЭГ-ын “никос” программ, нөгөөх нь хилээр орж ирж байгаа бүх хүмүүсийг бүртгэдэг хилийн шалган нэвтрүүлэх байгууллаагын “ворекс” программын тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих “Хилийн боомтын тухай хууль”-иар энэ хоёр байгууллагыг нэгтгэх юм. Ингэснээр хоёр байгууллагын ашигладаг программыг нэгтгэх асуудал яригдсан. Хоёр байгууллагын программ тусдаа байснаар нэг сараас доош хугацаагаар манай улсад амьдарч байгаа гадаадын жуулчин, бизнес ангилалын хүмүүсийг хянах боломжгүйгээс тэд алга болчихдог. Манай дээр хянах боломж байдаггүй учраас энэ хоёр программыг нэгтгэж гадаадын иргэд хууль бусаар амьдрах, монгол улсын хуулийг үнэгүйдүүлэх асуудал байхгүй болох юм. Өөр нэг чухал асуудал нь хилээр нэвтрэх автогейтийг энэ программын хүрээнд тавьж  байгаа. Ингэснээр Монгол Улсын иргэд ойролцоогоор нэг шалгагч длэр 2-3 минут болдог байсан бол 15 секундын хугацаанд хилээр нэвтэрдэг болох юм. Энэхүү автогейтийг Замын-Үүд, Буянт-Ухаагийн шалган нэвтрүүлэх боомтууд дээрээ тавина. Мөн онлайн үйлчилгээг энэ төслийн хүрээнд хийнэ. Тодруулбал, виз авах болон оршин суух зөврөөшөл хүсч байгаа иргэд  байгаа газраасаа хүсэлтээ илэрхийлээд, зөвшөөрөл авах боломжийг нээж өгч байна.

й

-Төслийн хөрөнгө оруулалтад хичнээн төгрөгийг зарцуулж байгаа вэ?

-Энэхүү төсөл маань Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар 2016 оны эхэн хүртэл хэрэгжих юм. Энэ төсөл өмнөх Засгийн газрын үед анх хэлэлцэгдэж, тухайн үедээ 1.9 сая ам.доллараар тоног төхөөрөмжийг байрлуулах тухай яригдаж байсан. Харин одоо 5 сая ам.доллараар энэ төсөл хэрэгжинэ. Ямар ямар зүйл нэмэгдсэн бэ гэхээр хилээр автогэйт хийх буюу хурдан шуурхай хил нэвтрэх тоног төхөөрөмж байрлуулах, орчин үеийн иммигрэшнийн хүрээнд хийгддэг нэмэлт технологийн программуудыг нэвтрүүлснээр нилээн өргөн хүрээг хамарсан сайн төсөл болох юм.

й

-Зам барилгын ажил удахгүй эхэлнэ. Өмнөд хөршөөс галт тэрэг дүүрэн хятад иргэд ирлээ гэдэг асуудал яригддаг. Энэ жилийн квот гарсан уу?

-Энэ жилийн квот өмнөх жилүүдтэйгээ ер нь адилхан байна. Нэг улсаас суух гадаадын иргэдийн тоо Монгол Улсын хүн амын 1 хувьтай тэнцэх хэмжээнд буюу 29 мянга орчим иргэн байх ёстой. Тэр квотоо бид барина. Гэхдээ энэ жилийн хувьд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис бондын хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт гээд хийх ажил харьцангуй их. Ер нь бүтээн байгуулалтын ид ачааллын үед манай улсад гадаадын 48 мянга орчим иргэн байдаг. Тэдний олонхи нь Хятад улсын иргэн байдаг тул хуулийнхаа шаардлагаа барьж ажиллах нь мэдээ. Монгол Улсын маань бүтээн байгуулалт улирлын шинжтэй. Хаврын улиралд бүх барилга, замын бүтээн байгуулалтын ажил зэрэг эхэлдэг. Ажиллах хүчин энэ үеэр нэгэн зэрэг ирдэг тул ард иргэдийг эмзэглүүлдэг асуудал байдаг ч бид гадаадын иргэдийн манай улсад ажиллах хуулийн шаардлагыг л хэрэгжүүлж ажиллана.

й

-Өнөөдөр Улаанбаатар хотод хичнээн вьетнам иргэд байдаг вэ?

-Улаанбаатар хотод хууль бусаар амьдарч байсан вьетнам иргэдийг бүгдийг гаргаад дууссан. Одоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, эсвэл монгол хүнтэй гэр бүл болсон 700 орчим вьетнам иргэд байдаг. Цаашдаа вьетнам иргэд, монгол улсын иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хууль ёсны дагуу амьдарч байгаа ч гэсэн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана.

йы

-Аялалын болон жуулчны визээр орж ирээд сураггүй болсон иргэдийн тоо баримт байгаа юу?

-Одоогоор сураггүй байгаа иргэдийн тоог нарийвчлан хэлэх боломжгүй. Учир нь Хилийн цэргийн “ворекс” программ дээр орж ирсэн болон хилээр гарсан гадаадын иргэдийн хяналтийг бүрэн хийж чаддагүй учраас асуудал байсан. Харин одоо энэ төслийн хүрээнд хийж буй программыг нэвтрүүлснээр гадаадын иргэн манай улсад ирж амьдраад 25 хоноход шар гэрэл асч, 30 хоноход улаан гэрэл асч дохио өгнө. Улаан гэрэл асахаар манай байгууллагын хяналтын байцаагч нар тухайн иргэнийг хайж эрж олох эрх үүснэ гэсэн үг. Бид одоо ажиллаж буй 10 гаран хяналтын байгцаагчдынхаа тоог нэмэгдүүлснээр хууль бусаар амьдарч, энд тэнд бүгчихсэн гадаадын иргэдийг илрүүлж нутаг буцаах ажлыг хийх юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮₮:
монгол эмэгтэйчүүд эрхээ эдлэх, хайрлуулах ёстой л доо. гэвч эрэгтэй нь болохоор хүчирхийлэгч дээрэмчин, архичин хулгайч гээд л муу нэр болгоныг зүүдэг боллоо.гэтэл эмэгтэйчүүд нь хуралдаад л эрээ муулаад л суух юм. хөгшин америк эрийн авгай нарт монгол эр хүн хамаагүй нь ойлгомжтой л доо. тэхдээ зөвхөн автобусанд суудалтай болохын тулд, дараалал дайрч орохын тулд, өөрийнхөө өчүүхэн хүсэл сонирхолыг хангахын тулд би эх хүн, эмэгтэй хүн гээд л үг сүггүй дайрч өөрийнхөө хүүхэдтэй адил хүний нялх хүүхдийг хэлэх хэлэхгүй үгээр эх хүний амнаас гарамгүй үгээр доромжилдог тэр эх, тэр эмэгтэй хүнээ яаж соёлжуулж ээж хүний нандин сахйан сэтгэлээр ханддаг болгох талаар нь ажилламаар юм даа. америкийн авгай ичинноровоо, монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаа.монголыг монгол биш болгож хятад богож байгаа эмэгтэйчүүдээ бас яах гэж байгаа юм болдоо хөөрхий .америк хүүхэд бол ч яая гэх вэ? харин хуяоцо бол дэндэнэ дээ дэндэнэ
2014-03-13
zochin:
eniigee erthen ehlehgui ta nar gudamjaar yavahad manaid shingechihsen urd hurshiin humuus uchnuun yavj baidag. harvaas andashgui
2014-03-13
zochin:
gadag* garsan xumuus ger buleesee salj xuuxed onchirch bna xun yagaad tiim bolchdog bnaa
2014-03-13
dfdffdf:
700 irgenii hagas ni buyu 350 tolog ger buleesee ali hediin salsan baigaag medekhgui shuu dee manaid ter burtgel aldagdaad 20 jil bolj baina
2014-03-13
zochin:
ашгүй дээ манай улсын үндэсний аюулгүй байдал маш хүнд байна. энэ хууль бус гадаадын иргэн хятадуудыг гаргах хэрэгтэй үүнд маш сайн хяналт тавих хэрэгтэй байна та бүхэнд найдаж байгаа шүү
2014-03-13
zochin:
30 honogtoo garaad butsaad l orood irdegiig anhaarna bizde
2014-03-13
үнэн:
улсаа худалдсан хулгайчууд. худлаа л ярьж байхгүй юу?
2014-03-12
зочин:
монгол эмэгтэйн тархийг эргүүлж байгаад суучихсан, эрлийз үр гаргачихсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ, зохицуулалт байх хэрэгтэй шүү, одоо улс үндэстэн дамнасан эхнэрүүдтэй эр цаана чинь зөндөө байгаа шүү, монгол эмэгтэйчүүд нь биднийгээ муулаад, энэ бол хайр гээд хошгороод л явж байгаа шүү
2014-03-12
уншигч:
энэ дарга нар өөрийнх нь гэрт гутлаа тайлалгүй орвол мөн ч их уурлана даа, эх оронд минь харийнхан талхлаад байхад зүгээр л сонсонч чихгүй юм шиг, харсан ч сохор юм шиг л байдаг бололтойдог оо
2014-03-12
yah ve :
urid ni har tamga daruulchaad odoo uur passportoor yvaad bga hyatad irgediig yah ve urgudul uguud toohgui bnshde ene gadaadin irgen hariyat
2014-03-12
иргэн:
ашгүй дээ овоо доо
2014-03-12