Манай тамирчин 25 дугаар байрт оржээ

img

“Сочи-2014” паралимпийн наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчин Б.Ганболд ойрын зайн 1000 метрт уралдлаа.

Тэрбээр чөлөөт тэшилтийн 1000 метрийн зайд 4:26.65 минутийн амжилтаар 25 дугаарт барианд орж иржээ. Энэ зайд 35 тамирчин уралдсан байна.

Манай тамирчин Б.Ганболд өнгөрөгч даваа гарагт сонгомол техникийн 20 км-ын зайд уралдаж, 1:04:01 цагийн амжилтаар XIV байрт орсон билээ. Одоо түүнийг тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд болох дундын зай 10 км-ийн уралдаан хүлээж байгаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

байр майр:
ийм төрлийн гүйлтэнд эхний хэд буюу финалийнхан төд өд гэсэн байр заагддаг бусад нь монголчилбол их шөвөг дунд шөвөг бага шөвөг гэх мэтээр хасагдаад бөх шиг явдаг юмаа
2014-03-12