Токиогийн загварын тайзнаа бүрэн хэмжээний 40 загвар амилна

img

Загвар зохион бүтээгч Ариунаа Суригийн “Ariunaa Suri” брэндийн намар өвлийн загварууд энэ сарын 22-нд Япон улсын нийслэл Токио хотноо болох “Mersedes Benz Fashiоn Week Tokyo-2014” Токиогийн загварын хамгийн нэр  хүндтэй шоунд оролцох гэж буй билээ.

6

Тэрбээр өнөөдөр дэлхийн топ таван загварын долоо хоногийн нэгэнд тооцогддог Токиогийн загварын долоо хоногт оролцох бүрэлдэхүүн болон загваруудынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Уг загварын долоо хоногт оролцуулахаар энэ сарын 01-нд 300 гаруй моделиудаас 14 модель шалгаруулан авсан байна. Ингэснээр загвар зохион бүтээгч Ариунаа Суригаар ахлуулсан дизайнер, загвар өмсөгч, зурагчин зэрэг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорихоор болжээ.

6

Энэ удаа 40 орчим иж бүрэн загвар, нийт 120 гаруй загвараар оролцох юм байна.

6

Энэхүү загварын шоунд дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрийн төлөөлөл цуглан, ирэх жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлдог чухал ач холбогдолтой. Өнгөрсөн оны энэхүү үйл ажиллагаанд Ариунаа Сури амжилттай оролцож, олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарынхан зэрэг 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгч нарт өөрийн брэндээ танилцуулж чадсан юм.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolia:
haha bodul ter zuun taliin ohiniig l shaimii gej bga bizl yahnuu hoorhiig. hoorhon l ohin bn. yah gej negnee ingej bdin ta nar. evtei bai huuhduud min
2014-03-13
tailbar:
ene deer shaimii gej bichsen yum shuu, *-g od bolgochih yum
2014-03-12
unshigch:
zagvar unsugchid ni yamar *mii tsarai muutai huugnuud be
2014-03-12