Сэжигтнийг баривчлахдаа тогтмол алдаа гаргадаг байжээ

img

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газар, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагтай хамтарсан зөвлөгөөнийг өнгөрөгч даваа гарагт зохион байгуулжээ. Ингэхдээ сэжигтнийг баривчлах ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх  хуульд заасан журмын дагуу хэрхэн явуулж буйг 2013, 2014 оны эхний улирлын байдлаар судлан үзэж нийтлэг гаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн аж.

 

Тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар сэжигтнийг баривчлах ажиллагааг явуулахдаа тогтмол алдаануудыг гаргадаг байна. Тухайлбал, тухайн сэжигтэн “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор зориуд санаатай байнгын оршин суугаа газраа орхих, овог нэрээ өөрчлөх, гадаад улсад болон өөр орон нутагт гарахаар /гадаад улсын виз, зорчигчийн тасалбар авч/ бэлэн болсон. Анх саатуулагдах үед өөрийн биеийн байцаалтад холбогдох мэдээллийг зориуд буруу ташаа танилцуулан зугтах, нуугдахыг оролдсон идэвхитэй үйлдэл хийсэн” зэрэг нь тогтоогдсон эсэх талаар баривчлах тогтоолд   дурьдаагүй.

,

Мөн ЭБШХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  тогтоол, захирамжийг сэжигтэнд танилцуулах, түүнд … өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхтэй болохыг нь тайлбарлаж  өгөх ба энэ тухай тэмдэглэлд тусгана гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг нь шалгалтаар илэрчээ.

 

Энэ мэтчилэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор прокурорын шаардлагыг тус аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн байна. Уг шаардлагад дээрх зөрчлийг давтан гаргахгүй байх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайханд үүрэг болгожээ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zugeer l naad dargaa halaad ajil hiij chaddag huniig ni tviaacheeeeeeee
2014-03-13