НҮБ-ын захиралтай уулзлаа

img

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

fg

Бага хуралд Ази, номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал  Хосе Грациано да Силва оролцож байгаа юм.

fg

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал айлчлалынхаа хүрээнд өнөөдөр  ГХ-ны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай Төрийн ордонд уулзлаа.  Уулзалтаар Монгол Улс-ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуй, ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

hj

Түүнчлэн сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг мэдэгдэв.

gh

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ