
“Мөнхийн залуу” топ модель Э.Одгэрэл 200 мянган ам.долларын үнэтэй байр худалдан авчээ. Харин өмнө нь амьдарч байсан “Оддын хотхон” дахь гурван өрөө байраа 135 мянган ам.доллараар заржээ. Үргэлж залуугаараа бас сайхан байхыг хүсдэг тэрээр хуучин байраа зарахдаа юутай хүйтэй нь худалдсан аж. Өөрөөр хэлбэл тавилга сэлт, эд хогшилоо бүгдийг нь байртайгаа хамт зарсан гэнэ. Тэр бүр загварын тайзнаа гарахаа больсон тэрээр хааяа реклам сэлтэд тоглохоо өндөр ханшаар дуугардагтай нь холбоотой хэмээн загварын хүүхнүүд шивэр авир ярилцдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ