Монгол ажилчид нь “Петро чайна”-гийн галын аюулыг сааруулжээ

img

 

Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Петрочайна дачин тамсаг компанийн 19-р талбайд энэ сарын 10-ны 20 цагийн орчимд томоохон хэмжээний үйлдвэрлэлийн осол гарч, нефть ачиж байсан 8 автомашин шатаж хоёр хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан билээ.

й

Нийт ажилчдын дийлэнх нь Хятад иргэд байдаг тус талбайд гал гарч, автомашин дэлбэрэх үед хятадууд биш, тэнд байсан Монгол иргэд самбаачлан шаардлагатай арга хэмжээг авч, учирч болох томоохон аюул эрсдлээс урьдчилан сэргийлсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.

ы

Тодруулбал, 19 дүгээр талбайд автомашин дэлбэрч, гал гарсан даруйд тус компанийн кэмп-д ажилладаг н.Мөнхжин, н.Бямбацогт, ээлжийн ахлах оператор  Г.Цэндцэцэн нарын хэсэг Монгол залуус тусламж үзүүлэхээр очсон байна. Энэ үед яах учраа олохгүй сандарсан Хятадууд нааш цааш үймэлдэж байсан гэнэ. Галыг даамжруулахгүйн тулд юун түрүүнд шахуургыг зогсоож, эрчим хүчийг салгах ёстой байсан тул тэд зөвлөлдсөний эцэст нэгдсэн байгууламжийн цонхыг хагалан орж яаралтай арга хэмжээ авч чаджээ.

ёч

Хэрвээ хугацаа алдсан бол 10-аад автомашин шатаад зогсохгүй газрын гүнд холбогдсон урт хонгилоор дамжин нефтийн үндсэн объектдоо гал авалцаж, төсөөлж байснаас ч илүү аймшигтай дэлбэрэлт, их түймэр гарах байсан тухай газар дээр нь ажиллаж буй хүмүүс хэлжээ. Монгол ажилчдын зоригтой үйлдэл нь эх орон, байгаль орчин, эдийн засаг, газрын баялгаа хамгаалсан гавъяатай үйлс хэмээн сайшаасан байна. Мөн 19-р талбайд ажиллаж буй Гаалийн хяналтын бүсийн улсын байцаагч н.Наранбаатар ослын тухай анхны мэдээг аймгийн төв, Гаалийн газрын удирдлагад хүргэсэн байна. Ингэснээр шат шатандаа мэдээлэл солилцож, яаралтай арга хэмжээ авах нөхцлийг бий болгож чаджээ.

й

Хэдийгээр нефтийн бүтээгдэхүүн олборлох нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн бизнесийн үйл ажиллагаа мөн боловч газар нутаг хийгээд хөрсөн доорхи баялаг нь тэр чигээрээ Монголчуудын өмч юм. 2003 онд Тамсагт нефтийн ганц цооног дэлбэрэхэд эдийн засгийн хувьд ихээхэн  хэмжээний гарз хохирол учирч байсан. Тэгвэл нефтийн салбарт бүхэл бүтэн сүйрэл авчирч ч мэдэхээр байсан томоохон эрсдлийг Монгол иргэдийн маань хийсэн ухаалаг алхам зайлуулж чадсан хэмээн албаныхан үзэж байна.

й

Дашрамд дуулгахад, 19-р талбайд гарсан галын улмаас амиа алдсан хоёр цогцсыг таних боломжгүй байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл эдгээр иргэдийн нэрс тодорхой болсон байна. Амиа алдсан хүмүүсийг Mao Jian Oing /45 настай/,  Chen Tie Peng  /29 настай/ гэдэг бөгөөд Хавирга болон Баянхошуу боомтоор Монгол улсын нутагт орж ирсэн хүмүүс байжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Uchraa medkvv mal sdakuud bxima ter chin zvgeer neg gal bish chi ern gazriin tos ymar ongoteig medxv sda
2015-04-09
зочин:
зоригтой эрчуудээрээ бахархаж бна. тэдний ашгийн телее амь насаа хайрлахгуй ажилласан тул хичнээн тегрегний гарз гарах байсан туунийх нь ашгийг авах хэрэгтэй. нэрэлхуу зан зарим уед нэмэр болохгуй, та нар еерсдее эрсдсэн бол яаана. хятадууд олуулаа бол та нар цеехуулээ шуу. эруул мэндээ сайн бодож байгаарай. монгол эрчуудийн хийморь еедее байг...
2014-03-14
zochin:
hun alj bolohgui hujaa alj bolno. ene hyataduud tun udahgui irgedee hamgaalna geed oros ukrain ruu orson shig mongol ruu orood irne shuu mongol dahi hyatadiig tsuuluh heregtei yalanguya uursdiih n garaar
2014-03-14
zochin:
ashgui hun bish, hujaa uhsiin bna.
2014-03-13
shagnaval taarna aa:
shagnaval taarna aa ter zaluusiig hujaa ch gesen hun shu dee ter zohimjgui setgegdelee bichihdaa bod l doo...
2014-03-13
shagnaval taarna aa:
shagnaval taarna aa ter zaluusiig hujaa ch gesen hun shu dee ter zohimjgui setgegdelee bichihdaa bod l doo...
2014-03-13
33301:
хүн биш нэг муу жунгаа үхсэн юм байна л даа. яасан цөөхөн үхээ вэ
2014-03-13
zochin:
iim tom osloos avarsan humuusee tegeed shagnah heregtei biz?
2014-03-13
dadaa:
2 hvn vhsen geh shig. 2 hujaa vhsen geech
2014-03-13
seek:
yun surtei yum be gal garaa l biz untraalaa l biz assan gal untrah jamtai shal hereggui neg yumiig baatar bolgoh geed
2014-03-13
б.уул:
г.цэндцэцэн шүү дээ.
2014-03-13